Menu

ЗӨВ ЦАГТ - ЗӨВ БАЙРШИЛ. Хотийн завгүй бүс бүрт байршсан, хүртээмжтэй сурталчилгаа

Мэдээлэлийн хэрэгслүүд хурдацтай хөгжиж буй өнөө үед ч гадна талбайн зар сурталчилгаа нь хэрэглэгчдийн сонголтонд хүчтэй нөлөөлсөн хэвээр байна. Энэ нь гадна талбайн зар сурталчилгаа иргэдийн үндэс угсаа, хэл соёл, нас хүйснээс үл хамааран иргэдэд 24 цагийн турш хүрч чаддагтай салшгүй холбоотой юм. Ихэнхи иргэдийн хувьд тээврийн хэрэгсэл ашиглан нэг газраас нөгөөд зорчих нь өдөр тутмын зайлшгүй хэрэгцээ байдаг тул хүн амын нягтаршил өндөртэй цэгүүдэд үр дүн өндөртэй сурталчилгааг байршуулсанаар урт хугацааны  хүчтэй нөлөөлөл үзүүлж чаддаг.

ТӨГС ХАРАГДАЦ

Гадна зар сурталчилаа нь худалдан авах шийдвэр гаргахад нөлөө их үзүүлдэг. Автобусны зогсоол болон мэдээллийн байгууламж нь танд зорилтот хэрэглэгчдэд зар сурталчилгаа хүргэх боломжийг олгодог. Хотын иргэдийн хөдөлгөө нь байнга өөрчлөгдөж байдаг учир хэвлэл мэдээллийн хэрэгсэлээс хамгийн үр дүнтэй нь гадна зар сурталчилаа юм
 

ТӨГС ЧАНАР. Сурталчилгааны цэвэр, аюулгүй байдлыг бүрэн хариуцна

Жэй Си Дэко компани нь автобусны буудал, мэдээллийн байгууламжуудынхаа цэвэрлэгээ, засвар үйлчилгээг тогтмол хийдгээрээ Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Нийтийн тээврийн газрын талархлыг хүлээсэн байгууллага юм. Чанартай үйлчилгээг хүргэх нь манай компанийн чухал зорилт тул байгууламжууд Улаанбаатар хотын хаана баригдсанаас үл хамааран цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийн хотын өнгө үзэмж, тохижилт, хотын иргэд болон жуулчдын тав тухтай байдлыг хангахад хувь нэмрээ оруулан ажилладаг.