Menu
  • En-Mn

ЗӨВ ЦАГТ - ЗӨВ БАЙРШИЛ.

ХОТЫН ХҮН АМЫН НЯГТАРШИЛТАЙ БҮС БҮРД БАЙРШСАН, ХҮРТЭЭМЖЭЙ СУРТАЛЧИЛГАА

 

Мэдээллийн хэрэгслүүд хурдацтай хөгжиж буй өнөө үед ч гадна зар сурталчилгаа нь хэрэглэгчдийн сонголтод хүчтэй нөлөөлсөн хэвээр байна. Энэ нь гадна зар сурталчилгаа иргэдийн үндэс угсаа, хэл соёл, нас хүйсээс үл хамааран иргэдэд 24 цагийн турш хүрч чаддагтай салшгүй холбоотой юм. Ихэнх иргэдийн хувьд тээврийн хэрэгсэл ашиглан нэг газраас нөгөөд зорчих нь өдөр тутмын зайлшгүй хэрэгцээ байдаг тул хүн амын нягтаршил өндөртэй цэгүүдэд үр дүн өндөртэй сурталчилгааг байршуулснаар урт хугацааны  хүчтэй нөлөөлөл үзүүлж чаддаг.

ТӨГС ХАРАГДАЦ

 

Гадна зар сурталчилгаа нь худалдан авах шийдвэр гаргахад нөлөө их үзүүлдэг. Автобусны зогсоол болон мэдээллийн байгууламж нь танд зорилтот хэрэглэгчдэд зар сурталчилгаа хүргэх боломжийг олгодог. Хотын иргэдийн хөдөлгөө нь байнга өөрчлөгдөж байдаг учир хэвлэл мэдээллийн хэрэгслээс хамгийн үр дүнтэй нь гадна зар сурталчилгаа юм

ТӨГС ЧАНАР. СУРТАЛЧИЛГААНЫ ЦЭВЭР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БҮРЭН ХАРИУЦНА

 

Жэй Си Дэко компани нь автобусны буудал, мэдээллийн байгууламжуудынхаа цэвэрлэгээ, засвар үйлчилгээг тогтмол хийдгээрээ Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Нийтийн тээврийн газрын талархлыг хүлээсэн байгууллага юм. Чанартай үйлчилгээг хүргэх нь манай компанийн чухал зорилт тул байгууламжууд Улаанбаатар хотын хаана баригдсанаас үл хамааран цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж хотын өнгө үзэмж, тохижилт, хотын иргэд болон жуулчдын тав тухтай байдлыг хангахад хувь нэмрээ оруулан ажилладаг.